СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-23

Зам тээврийн ослоос үүдэн 27 хүн гэмтэж, дөрвөн хүн нас баржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

2021 оны 08 дугаар сарын 20,21,22-ны өдрүүдийн Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1048 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүний 671 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

      Гэмтсэн хүн:

-       Явган зорчигч автомашинд мөргүүлсэн-11

-       Жолооч-1

-       Зорчигч-3

                 Ослын хэлбэр:

-       Гарцгүй-8

-       Гарцтай-2

-       Хоёр автомашин мөргөлдсөн-4

Орон нутаг:

      Гэмтсэн хүн:

-       Зорчигч-6

-       Жолооч-10

-       Явган зорчигч-1

Ослын хэлбэр:

-       Онхолдох -4

-       Хоёр автомашин мөргөлдсөн-5

-       Мотоцикл-6

-       Хөдөлгөөн эхлэхдээ-1

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 328 зөрчил илрүүлсний нийслэлд 200 орон нутагт 128 зөрчлийг илрүүлжээ.  

9 дүгээр сарын 1-нд хичээл эхлэхтэй холбогдуулан орон нутгаас нийслэл хотруу чиглэх тээврийн хэрэгслийн эрчим нэмэгдэж байгаа тул жолооч, зорчигч та бүхэн хамгаалах бүсийг бүсэлж өөрийн болон бусдын аюулгүй байдлын ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Жолооч таны хурд орон нутгийн замд 80 км/ц хэтрүүлэхгүй байхаар замын хөдөлгөөний дүрэмд заасан ч таны хурд хэдий чинээ бага байна төдий чинээ та болон таны хайртай гэр бүл ах дүү хамаатан садан найз нөхдийн амь нас хамгаалагдах болноо.

Мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай, хамгаалалтын хэрэгсэл өмсөж өөрийн болон зорчигчын аюулгүй байдлын ханган хөдөлгөөнд зөв боловсон оролцох шаардлагатай байна.

Хичээл сургууль эхлэхтэй холбоотой замын хөдөлгөөнд явганаар зорчиж яваад зам тээврийн осол ихсэх хандлагатай байгаад анхаарч замын хөдөлгөөнд оролцох, гарц гармаар гарахдаа ойртон ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрөөж гарцаар гарах, мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байж, гарцаар гарахдаа заавал гараас нь хөтөлж зам хөндлөн гарч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Өршөөлд хамрагдахын тулд 10 дугаар сарын 1 нээс өмнө 50 хувиа төлөх шаардлагатай

Тулгар төрийн байгуулагдсаны 2230, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны 07 сарын 06-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан 2017 оны 07 дугаарын 01 ны өдрөөс 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24:00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө гэж заасан хэрэв 10 сарын 1-ний дотор торгуулийн 50 хувийг төлж барагдуулаагүй тохиолдолд өршөөлд хамрагдсан 50 хувийн торгууль өршөөлд хамрагдахгүй байхыг анхаарна уу. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.