Малчдын дунд хадлангийн талбайн хэрүүл тасархгүй байна

Хадлан, тэжээл бэлтгэх оргил цаг тохиож байна. Ялангуяа Дорнод, Сүхбаатар аймгуудад хадлангийн маргаан гарч, малчид бэлчээр, талбайгаа хамгаалах тэмцэлд гарчээ.

Тухайлбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн Эргэцийн хөндийд 50 гаруй малчин өвөлждөг ч өөр аймаг, сумдын зарим иргэд том машин, техниктэй ирж, малчдын хадлангийн талбайг дээрэмдэж хадах болжээ.

Уг нь сум, орон нутгийн зүгээс гадны иргэдэд хадлан хадах зөвшөөрөл өгөөгүй ч мэргэжлийн хяналтын байгууллага ажлаа хийхгүй байна гэж иргэд үзэж байна. Тиймээс хууль бусаар хадлаан хдаж, малчдад хүндрэл, чирэгдэл учруулж буй иргэдэд хариуцлага тооцож, техник хэрэгслийг нь улсын орлого болгох хэрэгтэй гэж малчид үзэж байгаа ажээ. 

240449619 2902441590007487 8892713935756307129 n239838249 2902442440007402 6205811939887270158 n239539987 2902441986674114 929619281660455158 n237992795 2902442123340767 959749529603466766 n239279077 2902442676674045 2771609293297121370 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.