СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-08-22

С.Эрдэнийн хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой газрын зөвшөөрлүүдийг бүгдийг нь сайтар шалгах цаг болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Хэд хоногийн өмнө иргэн  Б.Амгаланбаатар тэргүүтэй залуус Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах А зэрэглэлтэй газрыг С.Эрдэнэ төрсөн охин Э.Содгэрэлийн “Төгс эрдэм сан”-гийн нэр дээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв” барих нэрээр авч, барилга барьсан ч өнөөдрийг хүртэл зориулалтаар нь ашиглаагүй, “Шонхор тауэр” нэрээр оффис, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгааг баримтаар нотолсон талаараа хэвлэлийн хурал хийсэн билээ.

“Шонхор тауэр”-ыг С.Эрдэнэтэй хамааралтай, анх авсан зориулалтаараа ашиглахгүй байгаа гэсэн асуудлыг иргэд, нэр бүхий сэтгүүлчид өмнө нь олонтаа хөндсөн ч С.Эрдэнэ тэр бүрт “Минийх биш” хэмээн булздаг байв. Харин энэ удаа тэрээр өмнөх шигээ “Минийх биш” гэсэнгүй. Харин “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвийг Хятадын Засгийн газрын 30 сая ам.долларын буцалтгүй тусламжаар бариад, ашиглалтад оруулчихсан. Энэ ажлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байхдаа хийж байсан. Одоо өөр юу шаардаад байгаа юм бэ. Тухайн үед Баянгол дүүргээс 3 га газар гаргуулж аваад энэ төвийг бариулсан” гэж хэдэрлэжээ.

Угтаа бол төр өөрийн газар дээрээ БНХАУ-ын тусламжаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв барьсан асуудал нь С.Эрдэнэ болон “Шонхор тауэр”-тай ямар ч холбоогүй  зүйл юм. Харин ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв барина гэж хотын төвд 330 м2 газрыг үнэгүй аваад өнөөх газартаа өндөр түрээстэй оффисын барилга барьчхаад хээв нэг “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан төвийг БНХАУ-ын тусламжаар барьчихсан шүү дээ” гэж олон түмнийг басамжлах нь өөрөө хууль зөрчсөн, өмч завшсан, хууран мэхэлсэн үйлдэл гэлтэй.

Хамгийн гол нь тэр худалч аж. . Тиймээс одоохондоо “Минийх биш, надтай хамаагүй” гэж ярьж байгаа бусад газрууд ч түүний нөлөөгөөр хууль зөрчин олгогдсон байх бүрэн боломжтой. Худалч хүн худалчаараа л дуусдаг. Гэнэтхэн үнэнч шударга болж гэгээрсэн гэж дуулаагүй.

Тиймээс С.Эрдэнийн хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой доорх асуудлуудыг хуулийн байгууллага яаралтай шалгаж, зориулалтынх нь дагуу ашиглуулах шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:

“Шонхор тауэр”

С.Эрдэнэ нь өөрийн төрсөн охин Э.Содбилэгийн 2004 онд үүсгэн байгуулсан “Төгс-Эрдэм сан” ТББ /1017373/-аар дамжуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад боловсрол олгох сургалтын төв байгуулах нэрээр 2010 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 431 тоот захирамжаар СБД-ийн 1-р хороо “UB mart” худалдааны төвийн зүүн урд талд  330 м2 газрыг үнэгүй эзэмших эрхийг анх удаа авч байжээ.

. Уг барилгад одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын байгууллага байхгүй байна.

Баянгол хүүхдийн зуслан

Баянгол дүүргийн ИТХ-ийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 16 тоот тогтоолоор “Баянгол хүүхдийн зуслан” ОНӨТҮГ-ийг үүсгэн байгуулж Нийслэлийн Налайх дүүргийн 1-р хороо Горхи-Тэрэлжийн Болор аманд 480 хүүхдийн багтаамжтай зусланг барьж байгуулсан мөн тухайн зуслан чиглэлийн 1,2 км авто замыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан.

Гэтэл “Баянгол хүүхдийн зуслан”-ийн хажууд буюу 500 м зайд байрлах С.Эрдэнэ өөрийн гэр бүлийн хэрэгцээний хувийн зуслангийн 0,7 км авто зам болон зуслангийн барилга байгууламжийг дээрх хөрөнгөөр бариулсан байж болзошгүй байна. 

ЗА телевизийн барилга

БГД-ийн 18-р хороонд байрлах Нийгмийн даатгалын хэлтсийн эзэмшилд бүртгэлтэй байсан газраас 2004 онд БГД-ийн засаг даргын 455 тоот захирамж болон 2005 оны Төрийн өмчийн хорооны 358 тоот тогтоолоор 2942 м2 талбай бүхий газрыг С.Эрдэнэ нь улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглаж өөрийн төрсөн хүү Одбаярын үүсгэн байгуулсан “Молор Трейд” ХХК-аар дамжуулан авч тухайн газар дээр 5 давхар барилга байгууламж барьж “ЗА” телевизийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаад өөрийн төрсөн  Э.Содгэрэлтэй “Бяцхан тамир” цэцэрлэг” /5875668/ ХХК-ийг хамтран үүсгэн байгуулагч Зоригтбаатарын Тунгалагийн нөхөр Лхагвасүрэнгийн Баярхүүгийн “Куал-Ойл” ХХК-д 2019 онд шилжүүлсэн байна.

9н9 зочид буудал

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2015 онд БГД-ийн 13-р хороонд байрлах нийслэлийн 40 дүгээр сургуулийн харъяа 5 давхар спорт цогцолбор барьж байгуулах ажлыг  байж болзошгүй бөгөөд уг ажлын тендерээс завшсан мөнгөөрөө тухай сургуулийн хойд талд байрлах “9-н 9” 5 давхар зочид буудлыг барьж байгуулсан байх гэж үзэж байна.

Тухайн “9-н 9” нэртэй 5 давхар зочид буудал баригдсан 330 м2 талбай бүхий газрыг БГД-ийн засаг даргын 2014 оны А/345 тоот захирамжаар С.Эрдэнийн хүү Ганболорын эхнэр Махбалын Цацралд олгосон бүртгэлтэй байна.

Их тамир амралтын төв

Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт С.Эрдэнэ өөрийн хүү Одбаярын үүсгэн байгуулсан “Молор Трейд” ХХК-аар Хандгайтын аманд “Их тамир” амралтын төвын 5582 м2  талбай бүхий газрыг 2010 оны ЧД-ийн ЗД-ын  463 тоот захирамжаар Ахмадын сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор авсан. Мөн 2012 онд ЧД-ийн ЗД-ын 99 тоот захирамжаар 1400 м2 талбай бүхий газрыг зуслангийн зориулалтаар тус тус гаргуулан авчээ.  

Улстөрч хүнд байх ёстой хамгийн эрхэм нандин чанар бол зарчимч байдал юм. Хууль хүн бүрт тэгш үйлчилдэг гэдэг үгийг батлах хамгийн эхний субьект, эталон бол улстөрч хүнд л байдаг зүйл. Гаднын улс орнуудад улс төрчид нь албан ажил дээр битгий хэл амьдрал дээрээ ёс зүйн багахан алдаа гаргачхаад өөрийн хүсэлтээр огцордгийн шалтгаан цаана нь нийгэмд үзүүлэх үлгэр жишээ гэж том агуулга явж байдагтай холбоотой. Түүнийгээ дагаад иргэд нь ч ёс зүйтэй байж чаддаг. Монгол шиг жижигхэн улсад иргэд үнэнч шударга, зарчимч байдлыг улстөрчдөөсөө харж, үлгэрлэж, ажил амьдралдаа хэвшүүлэх гэж зүтгэх учиртай. Харамсалтай нь, зарим ухвар мөчид нэгэн нь иргэдийн итгэл, сэтгэл дээр гишгэн улс төрч болчхоод амар хялбар олз, өнгө мөнгөнд шүтэн хууль завхруулж, сүүлдээ хууль зөрчих, төр, түмнээ залилан мэхлэх нь юу ч биш мэт суртал ухуулгыг явуулах болов. Ардчилсан намын дарга С.Эрдэнийн тухайд ийм л увайгүй улстөрчдийн нэг байжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (13)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Энхтайван
2 жилийн өмнө
202.9.40.24

Итгэл даадгүй ийм муухай хүмүүс л улс төрд шургалаад байгаа юм ингэний төлөө арга хэмжээ авч чадахгүй арчаагүй шүү

зочин
2 жилийн өмнө
103.212.119.90

Цаана нь маш олон газар орон сууц баоьж зарсан асуудал байгаа, Нийгмийн даатгалын Богд уулан дах Залаат амралтыг хувьдаа завшсан

Зочин
2 жилийн өмнө
202.9.41.80

Tiim shuu

Зочин
2 жилийн өмнө
192.82.86.244

Уг нь хийсэн хэрэг тодорхой л харагдаад байгаан, цагдаа нар ажиллах сонирхол байгаа эсэх нь сонин....

зочин
2 жилийн өмнө
202.9.47.34

Газрын албаны хумуус зориулалтаар ашиглаж байгаа эсэхэд хяналт тавьдаггуй юм уу. Мен тухайн уеийн засгийн газар мэдмээр юмаа

zochin
2 жилийн өмнө
202.9.41.10

Nakaihiin 3 r horoo TZiin 4 r zurlegtei Bayngiin burd gedeg gazar Ahmadiin suvilal geed tom gazar hashaa.barilga baiguulamj.manaachtai .hun ordoggui tom obekt bii shuu.Nalahiin gazriin alba ter gazart .gazar zarj tsetsegluulj bga da.

Хорлоо
2 жилийн өмнө
192.82.89.78

Наад новшоо буудаачээ ёстой бүтэхгүй хулгайч шүү

Зочин
2 жилийн өмнө
120.155.96.114

Handgaitiin am ter chigeer zavshsan, bas urguugiin ard tamir tuv, ard ni baih 3n tamir geed toochood duusahgui shunaliin ulaan tulam

НАР
2 жилийн өмнө
202.126.90.15

Монголд ер нь газар зохион байг-т төлөвлөлтийн алба гэж б/на уу, Төрийн албан хаагч болох гэж улайраад байдаг нь газар нутгаа худалдаж идэх хүмүүсээр дүүрчихсэн юмаадаа???

Oidov
2 жилийн өмнө
150.129.140.35

Turiin umchiin olon zuun Ga gazriig ulaan tsagaan luivardaj avsan ni todorhoi bolchihood baina. Odoo yaj hariutslaga tootsohiig harnaa.

Иогэн
2 жилийн өмнө
192.82.91.14

Эрдэнэ намын гишүүдээс луйвардаж хувьдаа асар их мөнгө завшсан сайн шалгаарай

С. Морх. Хөвсгөл Улаан Уул
2 жилийн өмнө
202.126.88.64

Энэ Эрдэнэ бол идэмхий хайнаг шиг амьтан юм.

Зочин
2 жилийн өмнө
66.181.176.150

Erdeniin ene uildliig shalguulax heregtei. Unen bol zohih shiitgeliig uzuulleh zov

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.