Улаанбаатарт 534, орон нутагт 1245 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагт улсын 1780 хүний хариу эерэг гарч, халдвартай нь батлагджээ. Сүүлийн хоногт шинээр батлагдсан дээрх тохиолдлын
- 534 нь Улаанбаатар хотод
- 1245 нь орон нутагт бүртгэгдсэн бол
- Нэг нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна.
Мөн сүүлийн 24 цагт 1934 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Одоогоор коронавируст халдварын улмаас 10790 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэнийг биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 6106
- хүндэвтэр 3577
- хүнд 930
- нэн хүнд 177 хүн байгаа юм.
Харамсалтай нь коронавируст халдварын улмаас эмчлүүлж байсан хоёр хүн өчигдөр нас баржээ. Талийгаачдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.