СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-08-20

🔴 LIVE: Д.Сумъяабазар: Ирэх жилүүдэд мөрийн хөтөлбөрт туссан ажлаа бид нар тултал нь хийнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон бусад удирдлагын багаас 2024 он хүртэл түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна. 

Хотын дарга "Нийслэлийн авто машины тоо жилд 80 мянга орчмоор нэмэгдэж байгаа бөгөөд нийт авто замын 78 хувь түгжрэлтэй байдаг гэх тооцоолол бий. Үүнтэй уялдуулаад. ТЭЗҮ, бичиг цаас нь ном журмын дагуу, хуулийн хүрээнд бүрдсэн хэрэгжих ажлуудыг Сангийн яамнаас санхүүжүүлээд явна. Нийслэл хотын 2022 оны төсвийг сая Сангийн яаманд хүргүүлсэн. Есдүгээр сарын 15-н хүртэл нарийн жижиг хэсгүүд дээр ажиллана. 

Түгжрэл үндсэндээ их тойруу дотор байгаа учраас төрийн байгууллагууд, худалдааны байгууллага, хувийн хэвшлээ энэ бүсээс гаргах асуудлаар уулзалтын ширээний ард сууна. 

Үүний дараа дэд төвүүдээ барьж байгуулна. .

Жил тутам 80 мянга ормоор авто машины тоо нэмэгдсээр байвал 2025 он гэхэд 24.3 их наяд төгрөгийн алдагдлыг шууд болон шууд бусаар хүлээнэ. Түгжрэлийг бууруулах чиглэлээр таван цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 400-500 автобусыг шинэчлэх шаардлагатай.

. Сүүлийн 20 жилд батлуулж чадаагүй нийслэлийн эрх зүйн тухай хуулийг сая баталлаа. Иргэдээс санал хотын 9 сарын 15-наас 23 УИХ 45 төлөөлөгч дүүргийн төлөөлөгч нар нийлээд иргэдээс санал асуулга явуулна. Тухайн тойрог тухайн хэсэг, нэгж дээр нь юу хэрэгжих ёстой, юу хэрэгтэй талаар асууна.

Төр аж ахуйн нэгжүүдээ бодлогоор дэмжинэ

Манай хотод бухимдуулж байгаа олон асуудал байгаа. Тийм учраас барилгын норм, норматив, замын стандартууд бүгд өөрчлөгдөж байж энэ шинэ хууль эрх зүйтэй дүрэм журам стандартууд хоорондоо нэг багц эрх зүйн зохицуулалт болж манай Улаанбаатар хотын нийгмийн харилцаа буюу эдийн засаг бусад харилцаануудыг зохицуулж явна.

Үнэхээр манай хотод хийж хэрэгжүүлэх, иргэдийг бухимдуулж байгаа асар олон зүйл байгаа. Тийм учраас 30 жилийн хугацаанд хуримтлагдсан зүйлийг нэг сарын дотор нэг жилийн дотор бид нар бүрэн бууруулна гэж хэлэх нь өөрөө утгагүй асуудал.

Тийм учраас . Би Улаанбаатар хотын захиргаанд авлига, хээл хахууль орооцолдсон нэг ч хүн байх ёсгүй гэж үздэг. Компаниудыг дэмжих үүднээс хуруугаа ч дүрж болохгүй. Тэгвэл хуруугаар таслуулна шүү гэж хэлж ярьж, зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Аливаа хүн нэр хүндээ эрхэмлэж явах ёстой" гэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.