Энэ амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслүүд тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцоно

Наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна.

Дугаарын хязгаарлалт нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчилнэ.
Мөн энэ үеэр буюу наймдугаар сарын 28, 29-нд , хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон юм. Тодруулбал,

  • Голомт банкны өмнөх талбай,
  • Улсын их дэлгүүрийн талбай,
  • Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж,
  • Д.Сүхбаатарын нэрэмжит талбай,
  • Бөхийн өргөөний хойд талын талбай,
  • 1, 2, 3 дугаар байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд, шаардлагатай тохиолдолд авто зам дагуу үзэсгэлэн, худалдаа зохион байгуулна.

239554546 794714001172425 1620609117105371693 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.