СХД-ийн 29-р хороонд энэ онд хийгдэж байгаа бүтээн байгуулалтуудыг танилцуулж байна

Сонгинохайрхан дүүрэг 2021 оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мөрийн хөтөлбөртөө 43 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх гэсэн зорилтыг тусган ажиллаж байна.

Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн ИТХ-ын гишүүдийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм.

Тэдгээрийн нэг болох 29-р хороонд энэ онд Улс, нийслэл, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.

1. Тус хороонд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 240 хүүхдийн хүчин чадалтай 287 дугаар цэцэрлэг 2020 онд ашиглалтад орсон

2. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн хүчин чадалтай ерөнхий боловсролын 153 дугаар сургууль 2020 онд ашиглалтад орсон

3. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд 22б байрны 3 дугаар орцны лифтийг шинэчилсэн

4. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд Сүлжмэлийн үйлдвэрийн урд талын авто замын засвар болон шороон замыг эко хавтангаар тохижуулж машины зогсоол хийсэн

5. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 141, 23г байруудын дээвэр засварын ажил хийхээр тендер зарлагдсан байна

6. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 141, 143, 133/1, 133/2 байруудад орцны их засвар хийж байна.

228119489 2889510887969330 4501877874307399532 n229820043 2889510831302669 7739699588440836123 n230408609 2889510997969319 1305646509133635746 n230587714 2889510977969321 5985337832741326193 n230935961 2889511141302638 5673620078700208756 n231373662 2889511121302640 362752028809540004 n239460311 2889511164635969 2605199456096986916 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.