УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа Гашуунсухайт хилийн боомтын Бүрэн эрхт захиргааны дэд дарга болжээ
УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг өчгөр/2021.08.18/ Засгийн газрын хуралдаанаар Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон бол УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяаг өмнө нь Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын БҮРЭН ЭРХТ захиргааны дэд дарга гэгч албан тушаалд томилсон байжээ.
Гашуунсухайтын боомтоор нүүрс экспортлох компаниуд Бүрэн эрхт төлөөлөгчөөр дамжуулж зөвшөөрөл, квот авдаг аж. Н.Амарзаяа нь УИХ-ын гишүүн байхдаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компаниас орон сууц авсан дуулианд холбогдож байсан билээ.
Шадар сайд С.Амарсайхан "цар тахал"-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, уг хуулийн төсөлдөө Ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтын хяналт, хил орчмын тээврийн зохицуулалт, эрүүл ахуй, аюулгүй байдал болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулах зохицуулалт оруулсан байдаг.
Уг бүрэн эрхт захиргааны даргаар хошууч генерал Ш.Лхачинжав ажилладаг бөгөөд гадаад харилцаа эрхэлсэн дэд даргаар нь УИХ-ын гишүүн Н.Амарзаяа ажилладаг ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.