Туркэд гал унтрааж явсан Оросын онгоц осолдож, найман хүн амь үрэгджээ

Турк улсад шатаж буй ой хээрийн түймрийг унтраахад тусалж байсан Оросын Бериев Бе-200 загварын нисэх онгоц өчигдөр Туркийн өмнөд хязгаарын Мараш мужийн уулархаг бүсэд осолдож, онгоцонд явсан найман хүн бүгд амь үрэгджээ.

Уг онгоц нь байгалийн эх үүсвэрээс их хэмжээний ус тээвэрлэн нисэж, түймрийг агаараас унтраах зориулалттай юм. ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээлснээр онгоцонд Оросын таван нисгэгч мэргэжилтэн, Туркийн онцгой байдлын албаны гурван албан тушаалтан зорчиж явсан байна.

Газрын дундад тэнгисийн Турк, Грек зэрэг улсуудад сүүлийн өдрүүдэд хэт халж, агаар хуурайшсаны улмаас өргөн хэмжээний ой хээрийн түймэр шатаж байна. ОХУ эдгээр улсуудад туслахаар гал унтраагч нисэх онгоцнуудаа илгээсэн юм. 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.