СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-15

Замын-Үүд чөлөөт бүсэд 59 хөрөнгө оруулагч 101 га талбайг эзэмшжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

“Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэрийг 2004 онд УИХ-аас гаргаснаас хойш 17 жилийн дараа чөлөөт бүсийн үйл ажиллагааг албан ёсоор нээж, байнгын ажиллагаатай болголоо.

“Замын-Үүд” чөлөөт бүс нь 900 га нутаг дэвсгэртэйгээс өдгөө 300 га талбайд төлөвлөлт хийгдээд буй. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 58,8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 48 га талбайд шинээр автозам, холбоо дохиолол, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, дулааны станцын барилга байгууламжийг барьжээ.

Чөлөөт бүсийн шинэ мастер төлөвлөгөөний дагуу 59 хөрөнгө оруулагчид 101 га талбайг сонгон шалгаруулалтаар эзэмшүүлээд байгаагийн 7 га нь аялал жуулчлал, 47 га нь үйлдвэрлэлд, 20 га-д худалдаа, үйлчилгээ, 25 га-д агуулах, ложистик, 1.4 га нь шатахуун түгээх станцын зориулалттай юм байна.

Чөлөөт бүсийн дэд бүтцийн хоёр дахь шатны төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлээд явж байна.
2015 онд баригдсанаас хойш 6 жил болсон “Замын-Үүд дулааны станц”-ын үйл ажиллагааг яаралтай эхлүүлэхээр туршилт, тохируулгад шаардлагатай санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэжээ. Мөн

“Замын-Үүд” чөлөөт бүс бол Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах, гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулах гол үүд хаалга гэж үздэг.  Ялангуяа цар тахлын үед Засгийн газраас эдийн засгаа дэмжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд анхаарч, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээр “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг ийн эхлүүлээд байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.51

Энэ нэг муурын байшин шиг умгар 2.давхараас өөр юу баригдсын бэ энэ чинь бараг 20.иод жилийн өмнө л байсан шүү дээ өөр ямар ч бүтээн байгуулалтгүй яаж ашиглалтанд өгвөө ичиж үхмээр юм үнэн арчаагүй

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.105

Юу ч хийдэггуй хун муулах доромжлохдоо гаргуун бдаг Эх оронч санаачлага гаргаад би чадна гээд хийхгуй дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.