Вакцинжуулалтын цэгүүд өнөөдөр 10-15 цагийн хооронд ажиллана
Улаанбаатар хотод өнөөдөр суурин 36 цэгт 44 багийн 300 эмч, ажилтан ажиллаж, 4897 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Маргааш дархлаажуулалтын цэг ажиллахгүй.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.098.765 иргэн I тунд, 1.001.745 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2276 жирэмсэн эх, 12-15 насны 37.273 /41.9%/, 16-17 насны 18.196 /53.7%/ хүүхэд тус тус II тунд хамрагджээ.







Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.