Иргэн А.Базар ялж, "Оргил" худалдааны төвийг газраа чөлөөлөхийг шүүх даалгажээ
Өмгөөлөгч А.Базар Энканто Оргил худалдааны төвийн авто зогсоол нь олон нийтийн эрх ашгийг зөрчиж, хууль бусаар баригдсан асуудал дээр шүүхэд гомдол гаргасан байдаг. Тэгвэл уг асуудал найман сар гаруй хугацаанд үргэлжилж, шүүхээ шийдвэрээ гаргажээ.
Ингэхдээ Оргил худалдааны төвийг авто зогсоолоо буулгахыг шүүх даалгасан байна.
Оргил худалдааны төвийн авто зогсоол барьсан уг газар нь явган иргэд болон дугуйтай иргэд зорчдог автозамын хажуугийн явган зам байрлаж байсан бөгөөд тус замыг автозогсоол болгосноор иргэд нэг бол автомашины зам дээгүүр, эсвэл автозогсоол дээгүүр зорчих шаардлагатай болоод байсан юм.
Уг асуудлаар бид өмнө нь мэдээлэл хүргэж байсныг эндээс хүлээн авч үзнэ үү.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.