Ерөнхий сайд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцаж байна

Мөн энэ хичээлийн жилээс “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгож, хүүхдүүдэд өгөхөөр болсон. Ингэхдээ нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг нэмэгдүүлж, цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий хоолзүйч мэргэжилтний орон тоог баталж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгаад байгаа юм.

Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр шийдвэрийн биелэлттэй танилцаж, багш, ажилчдын саналыг сонсч, зарим асуудлыг шийдвэрлэх юм байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Хан-Уул дүүргийн 75, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль, 146 дугаар цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцах ажээ.

viber image 2021 08 13 10 35 29 123viber image 2021 08 13 10 35 28 705viber image 2021 08 13 10 35 27 529

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.