Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар эгүүлэн томил гэсэн шүүхийн шийдвэр гарав

Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яаманд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өчигдөр хянан хэлэлцжээ.

Анхан шатны шүүхээс Д.Нямхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ хэмээн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.