СХД “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болох хүрээнд олон бүтээн байгуулалт хийжээ

Сонгинохайрхан дүүрэг 2021 оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мөрийн хөтөлбөртөө 43 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх гэсэн зорилтыг тусган ажиллаж байна.

Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Тэдгээрийн нэг болох 14, 12-р хороонд энэ онд Улс, нийслэл, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.

14 ДУГААР ХОРОО

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус хорооны 12 дугаар байрны гадна фасадыг хийж гүйцэтгэсэн

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 12 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбайн резинэн дэвсгэрийг шинэчлэн, сольсон

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 13 дугаар байрны дээвэр засварын ажлыг хийж гүйцэтгэж байна. Ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 13 дугаар байрны урд Мини-воллейболын талбай ,ээжүүдэд зориулсан амрах талбай шинээр байгууллаа

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 15, 16, 17, 18 дугаар байруудын дундах хүүхдийн тоглоомын талбайн резинэн дэвсгэрийг шинэчлэн сольсон.

12 ДУГААР ХОРОО

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2-р байрны 2,4,12-р орцны дээвэр засвар хийгдсэн

8,9-р байрны хүүхдийн тоглоомын талбайд хөл бөмбөгийн талбайтай болсон

Дүүргийн ТНААХ-ийн дэмжлэгээр мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллалаа.

235668134 2883425851911167 3881643280320652576 n229220983 2883431208577298 4732517984730687088 n235634237 2883428491910903 7906340309281760378 n236432091 2883426515244434 155817745160163397 n236102353 2883427771910975 7274703882736512806 n236324519 2883430368577382 4357165607655660520 n236408781 2883429011910851 7501214910451188248 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.