1960 онд ширгэсэн Цойцон нуурыг сэргээнэ

Дархадын хотгор 100 гаруй том, жижиг нууртай бөгөөд Хөвсгөл нуурын эко системийг хадгалагч гол эх үүсвэр болдог байна. 

Тэр дундаа Дархадын хотгорт байх Цойцон хэмээх нуур ширгэж, Дархадын хотгорт асар том элсэн арал үлдсэн байдаг. Тэгвэл БШУ-ны сайд Цойцон нуурыг сэргээх төслийг эхлүүлжээ.

1960-аад оны сүүлээр их хэмжээний үер болж Дархадын хотгорт байх Цойцон нуурыг тэжээдэг голын гольдрол өөрчлөгдсөнөөс шалтгаалан нуур ширгэсэн байна. Харин Оросын эрдэмтэд Цойцон нуур эргэн сэргэх 70 хувийн боломжтой гэсэн дүгнэлт гаргаж байжээ. Манай улсын эрдэмтэд ч нуурыг сэргээх бүрэн боломжтой гэжээ.

Тиймээс БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Дархадын хотгорын цөлжилтийг багасгах, Рэнчинлхүмбэ сумын Цойцон нуурыг нөхөн сэргээх" төслийг санаачлан, нуур сэргээхэд шаардлагатай 800 сая төгрөгийг 2021 оны Улсын төсөвт тусгуулж гүйцэтгэгчээр “ПРЕСТИЖ ИНЖЕНЕРИНГ” ХХК шалгарч ажлаа эхлүүлжээ. 

Уг төсөл амжилттай хэрэгжвэл Хөвсгөл далайг тэжээн тэтгэх хамгийн том эх үүсвэр болсон Дархадын хотгорын газрын гүний цэвэр усны нөөц, цэвдэгшил, нуур орчмын байгаль экологи дахин сэргэх боломж бүрдэх юм байна. 

231853462 4206638442753724 2375260216062321992 n228640739 4206638919420343 2130212419291749053 n232785334 4206639082753660 8744800430503659818 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.