СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-12

🔴 LIVE: БШУЯ: Энэ хичээлийн жилд 4-5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
2 жилийн өмнө

Сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг хангах бэлтгэл хэрхэн явагдаж байгаа асуудлаар БШУЯ-аас мэдээлэл хийлээ.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар:

Тун удахгүй 2021-2022 оны хичээлийн жил эхлэх гэж байна. Ковид-19 цар тахалд хамгийн их нэрвэгдсэн салбар бол боловсролын салбар байгаа. БШУЯ-аас хичээл сургуулийн бэлтгэл ажлыг хангах ажлыг долдугаар сарын 20-оос хойш маш эрчимтэй хийж, дэлхийн улс орнууд боловсролын байгууллагын үйл ажиллагаагаа хэрхэн үе шаттай нээж байгаа туршлагыг судалж ажилласан.

Ковид-19 цар тахлын үед боловсролын байгууллагын тасралтгүй үйл ажиллагааг хангах ажлыг хэрхэн хийх талаар эрдэмтдийн баг ажиллаж байна.

Сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг 2-5 насны хүүхдүүд ковидын ямар ч вакцинд хамрагдах боломжгүй байгаа. Дээр нь улирлын чанартай ханиад томуунд намар өвлийн улиралд ихээр нэрвэгддэг учраас эхний ээлжид 4-5 насны хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулаад цаашид үе шаттайгаар цэцэрлэгт нь хүүхдүүдээ хамруулъя гэдэг саналыг манай эрдэмтэд гаргасан.

Энэ хичээлийн жилд эхний ээлжид 4-5 настай хүүхдүүдийг танхимаар цэцэрлэгт хамруулна. Таван настай бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах бодлого баримтална. Нөхцөл байдлын үнэлгээг хичээлийн жил эхэлснээс хойш хийж байгаад 2-3 настай хүүхдүүдийг үе шаттайгаар танхимын сургалтад хамруулах асуудлыг шийдвэрлэнэ.

Ковидын үед хүүхдүүдийг цэцэрлэгт хэрхэн хамруулах журмаа баталсан. .

Цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүд ангидаа амны хаалт зүүхгүй. Цэцэрлэгээс гэр хүрэх замдаа заавал амны хаалт зүүх ёстой. Нэг ангид 20-оос дээш хүүхэд хамруулахгүй байх бодлого баримтална.

Хүүхдүүд ангидаа гар ариутгагч хэрэглэхгүй. Мөн шүдээ угаахгүй. Хүүхдийн шүдийг хэрхэн угаах зааварчилгааг видео хичээлээр хангалттай сайн явуулна. Хувийн цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүд гэрээг зайлшгүй байгуулах ёстой. 

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдүүдээс авдаг ариун цэврийн хэрэгслийг гурван сарын хугацаанд зарцуулах хэмжээгээр авна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.