Найраатай, будлиантай Хөвсгөлийн барилдаан хүчингүй болжээ
Улсын онцгой комиссын шийдвэрээр аймаг, дүүргүүд бөхийн барилдаан зохион байгуулж эхэлсэн. Энэ дагуу өчигдөр буюу 08-р сарын 11-нд Хөвсгөл аймагт 128 бөхийн барилдаан болсон ч найраатай, будлиантай, үзэгч олноо хүндэтгээгүй барилдаан болсон гэж үзэн МҮБХ-оос хүчингүй болгожээ.
Эхнээсээ л хэл ам, хэрүүл тэмцэлтэй эхэлсэн уг барилдаанд улсын цолтой бөхчүүдийг барилдуулахгүй хэмээн тус аймгийн харьяат, Улсын харцага Г.Ганхуяг дуугарсан бол Улсын арслан Ц.Содномдоржийн хувьд улс, аймгийн цолтой гэж ялгалгүй, гадна, дотны гэж ялгалгүй барилдуулах санал гаргажээ. Гэвч зөвхөн Хөвсгөлийн харьяат улсын цолтнууд барилдаж, бусад аймгийн харьяат бөхчүүдийг хассанаар эхэлсэн байдаг.
Гэвч дунд нь баахан будлиан хутгасан Г.Ганхуяг харцага хоёрын даваанд уначихсан байсан өөрийн хүү Г.Бат-Эрдэнийг Аймгийн начин болгожээ. Харин Улсын арслан Ц.Содномдорж бэлтгэл хангагч дүү Б.Баасанбаярыг мөн начин болгожээ.
Уг барилдаанд Д.Баяраа Гарьдын хүү, аймгийн харцага Б.Төрмаганай түрүүлж, Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн харцага А.Мягмаржав үзүүрлэсэн байна. Үзүүр түрүүний хоёр бөхийн барилдаан ч олны дургүйг хүргэсэн, жүжиглэсэн өнгө аястай, бөхийн ёсзүйд байхгүй хандлага гаргасанд бөх сонирхогч түмэн гомдолтой байгаа ажээ. Тиймээс ч МҮБХ Хөвсгөл аймгийн бөхийн барилдааныг хүчингүйд тооцжээ.

Уг барилдааныг шууд дамжуулсан "Хөвсгөлийн өнгө" цахим хуудасны бичлэг:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.