Э.Энхбат начны эмчилгээний төлбөрт хүндрэл үүсчээ

Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат БНСУ-д эрчимт эмчилгээнд хамрагдаад гурван сарын нүүр үзэж байна. Одоогийн байдлаар Э.Энхбат начны эмчилгээнд 300 гаруй сая төгрөг зарцуулаад байгаа бөгөөд цаашид нэн шаардлагатай эмчилгээ хийхэд хөрөнгө мөнгө дутах асуудал нүүрлээд байгаа аж.

гэдгийг Э.Энхбат начны өмгөөлөгч хэллээ.

Э.Энхбат начны биеийн байдал хүнд, хэдийгээр нүд нь нээлттэй боловч орчинтойгоо харьцах, ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэх ямар ч чадамжгүй байгаа аж.

Н.Түвшинбаярын хувьд 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй атлаа найзынхаа эмчилгээний төлбөрийг төлөхгүй байгаа нь олны шүүмжлэлийг дагуулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.