Хөвсгөлийн бөхчүүд Ц.Содномдорж арслантай барилдахгүй гэжээ

Хөвсгөл аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж, Б.Даваа-Очир нарын цөөн хэдэн бөх барилдахаар бүртгүүлсэн нь залуу бөхчүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулжээ.

Уг барилдаан нь ямар нэгэн бай шагналгүй бөгөөд 128 залуу бөхийг барилдуулж, зөвхөн аймгийн цол олгох зорилгоор ямар ч үзэгчгүйгээр явагдах ёстой байж.

Гэтэл Улсын арслан Ц.Содномдорж уг барилдаанд барилдахаар бүртгүүлсэн нь "залуу бөхчүүдийн боломжийг хаасан, цол горилж буй бөхчүүдээс шан харамж авч будлиантуулах гэсэн ёс зүйгүй үйлдэл боллоо” хэмээн залуу бөхчүүд эсэргүүцсэн байна.

Хөвсгөл аймгийн баяр наадмын бөхийн барилдааныг зохион байгуулах комиссынхон нутаг орныхоо нэрийг улс даяар дуурсгаж буй Ц.Содномдорж нарт хатуурхаж чадаагүй бөгөөд залуу бөхчүүд гомдол эсэрцгүүцлийг үл хайхарч, Ц.Содномдоржийг барилдуулах шийдвэр гаргажээ. 

Тухайлал, Хөвсгөл аймгийн барилдаанд зодоглохоор очсон Сэлэнгэ аймгийн харьяат/Уугуул гарал нь Хөвсгөлийнх/ Улсын начин Н.Бүрэнбаатар, Говь-Алтайн аймгийн харьяат, Улсын начин Л.Цэрэнтогтох, Ховдын харьяат, Улсын начин Ч.Цогбаяр, Увсын харьяат, аймгийн хурц арслан О.Гантулга/Ц.Содномдоржийн хүргэн/, Ховд аймгийн заан Д.Ууганбаяр, Ховд аймгийн начин О.Очбат нарыг хассан байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.