СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-11

LIVE: ЗТХ-ийн сайд Л.Халтар: Богдхан төмөр замыг барих ажил энэ сард эхэлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын бүтээн байгуулалтыг энэ сард эхлүүлэх шийдвэр гаргасныг ЗТХ-ийн сайд танилцууллаа. 

ЗТХ-ийн сайд Л.Халтар:

Зам, тээврийн салбарт сүүлийн хоёр гурван жилд ахиц гарч, төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөсөн. Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил дуусах шатандаа орлоо. Гашуун сухайт-Тавантолгой чиглэлийн төмөр зам 2022 оны долдугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн ашиглалтад орно.

Энэ төмөр замыг тавьж дууссаны дараа дараах дөрвөн чиглэлд төмөр замын бүтээн байгуулалтыг хийхээр Засгийн газраас шийдвэрлэлээ.

1.       Зүүнбаян өртөөнөөс Хангимандал чиглэлд төмөр зам тавина. Энэ боомт нээгдсэнээр Монгол Улсаас гарах уул уурхайн бүтээгдэхүүний тоо хэмжээ эрс нэмэгдэнэ.

2.       Дорнод аймгийн Чойбалсан хотоос Хөөт бичигт чиглэлийн зүүн босоо чиглэлийн төмөр зам тавина.

3.       Баруун босоо чиглэлийн төмөр зам буюу Арц суурь-Шивээ хүрэн чиглэлийн 1200 км төмөр зам тавина.

4.       Олон жилийн турш яригдсан богдхан төмөр замын бүтээн байгуулалтыг хийнэ. Эдгээр бүтээн байгуулалтыг хийх болсонтой холбогдуулан төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримтат нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг энэ намрын чуулганаар хэлэлцүүлнэ.

Богдхан төмөр замын ажил нийтдээ 135 км урт, зургаан зөрлөгтэй байна. Энэ ажил тун удахгүй эхэлнэ. Энэ төмөр замыг тавихад 630 сая ам.доллар шаардлагатай. ОХУ болон Япон улсаас хөрөнгө оруулалт авах ажил яригдаж байгаа. Ер нь бол Монгол Улс өөрийн хөрөнгөөр уг төмөр замыг тавихаар хичээж байгаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дорж ах нь
2 жилийн өмнө
122.201.24.147

Мундаг мундаг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.