СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 LIVE: Сибирийн түймрийн утаа Монгол орныг бүрхээд байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Сибирт гарсан үймрийн утаа Монгол орныг бүрхээд байна. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй тул гэртээ байх, амны хаалт зүүх, гэр доторх агаар, орчноо цэвэршүүлэх хэрэгтэйг НЭМҮТ-өөс зөвлөж байна.

А.Бүүвэйдулам НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан:

-Ойн түймэр бол агаарын бохирдлын нэг үүсгэгч, хэсэг. Агаарын бохирдолтой адил сөрөг нөлөө үзүүлнэ. Аль болох цонхоо онгойлгохгүй байж, цонхондоо шүүлтүүр тавих хэрэгтэй.

Мөн гэртээ PM 2,5 нарийн ширхэг тоосонцорыг шүүдэг шүүлтүүр тавихыг зөвлөж байна. Энэ өдрүүдэд аль болох гэртээ байх хэрэгтэй.

Ойн түймрийн утаа жирэмсэн эх, зүрх судасны өвчтэй хүмүүс, бага насны хүүхэд, хөгшин настай хүнд илүү сөрөг нөлөөгөө үзүүлдэг тул дээрх хүмүүс илүү эрүүл мэндээ хамгаалах шаардлагатай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.