Якутад түймэрт өртсөн гурван тосгоныг нүүлгэсэн ч дахин 12 тосгонд аюул нүүрлээд байна
Сибирийн зүүн хойд хэсэгт орших Саха-Якутын бүгд найрамдах улсын 1.1 сая га талбайд 93 ойн түймэр асч, олон арван тосгон түймэрт өртсөн гэж онцгой байдлын бүс нутгийн ажлын хэсэг мэдээлж байна.
Орон нутгийн эрх баригчид Калвица, Харьялах гэсэн хоёр тосгоны оршин суугчдыг өөр суурин газар руу нүүлгэн шилжүүлж, нийтдээ 3600 хүний бүрэлдэхүүнтэй багийнхан түймрийн тал орчим хувийг унтраахаар ажиллаж байна.
Өнгөрсөн Бямба гарагт өөр нэг тосгон болох Бяс-Куэльд 31 байшин, засвар үйлчилгээний найман барилга шатаж, 400 орчим оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Улмаар 12 тосгонд галын аюул нүүрлэж эхэлжээ.
.jpeg)
1.jpeg)
.jpeg)
1.jpeg)
Эрхүү хот өчигдөр/2021.08.09/-өөс эхлээд нислэгээ зогсоосон бол Красноярск хотод юу ч харагдахаа больж “хар өдөр” зарлажээ. Якутын түймрийн утаа хавийн 1000 гаруй сууринг бүрхэж нүүрсхүчлийн хий, утаа тоосонд хүүхэд хөгшид нь хордож эхэлжээ.
Якутад түймэр 1.4 сая га шилмүүсэн ойд тархаад байгаа бол Амазоны их навчит ой /жунгла/ тэр чигээрээ түймэрт автан үйд амьдардаг араатан шувууд сүйрч байгаа ажээ.



.jpeg)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.