С.Эрдэнийн талын АН нөхөн сонгуульд оролцохоор материалаа СЕХ-д өгчээ
УИХ-ын сонгуулийн 28,18-р тойргийн нөхөн сонгуульд оролцохоор С.Эрдэнийн талын АН материалаа Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгчээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт /Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт/ явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд оролцохоор Ардчилсан намыг төлөөлж Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Эрдэнэсувд нар Сонгуулийн Мөрийн хөтөлбөр, хандивын тайлан, баримт материалыг Төрийн Аудитын дээд байгууллагаар баталгаажуулан Сонгуулийн Ерөнхий Хороонд хуулийн дагуу хугацаанд нь хүлээлгэн өгсөн байна.
Ирэх 10 дугаар сард Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуулиудад Ардчилсан нам хуулийн дагуу нэр дэвшигчдээ тодруулан өрсөлдөх болно гэдгээ онцолжээ.
Харин Ц.Тувааны буюу одоо УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн даргалж буй АН-ын талынхан ч мөн Үндэсний аудитын газарт материал өгсөн боловч Аудитын газар зөвхөн С.Эрдэнийн талыг бүртгэж авсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.