СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-09

🔴 LIVE: Цэцэрлэг, сургуулийн бүртгэл хэзээ эхлэх талаар БШУЯ-аас мэдээлэл хийж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

2021-2022 оны хичээлийн жилийн сургууль, цэцэрлэгийн бүртгэл хэзээ эхлэх талаар БШУЯ-аас мэдээлэл хийлээ.

-Энэ хичээлийн жилээс эхлэн сургууль цэцэрлэгийн бүртгэлийг хийхдээ зөвхөн хамран сургах тойргийн мэдээллийн санд үндэслэн бүртгэх ажлыг хийнэ. Зургаан настай хүүхдийг сургуульд нь бүртгэхдээ зөвхөн хамран сургах тойрогт нь л бүртгэнэ. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд бүртгүүлэх шаардлага байхгүй. Харин хүүхдүүд албан ёсны хаягийнхаа дагуу сургууль дээрээ автоматаар бүртгэгдэж байгаа. Хаягийн зөрчилтэй хүүхдүүдээс бусад 80 мянган хүүхэд 8-р сарын 16 гэхэд хамран сургах тойрог дээрээ бүртгэгдэж дууссан байна. Наймдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь бүртгэлээ хийсэн тохиолдолд цааш цаашдын бүртгэл нь хийгдээд явчихна. Эцэг эхчүүд сургууль дээр өөрийн биеэр очиж бүртгэл хийлгэх шаардлага огт үүсгэхгүй байхыг сургуулийн удирдлагуудад анхааруулсан байгаа.

-Энэ хичээлийн жилд 2015 оны нэгдүгээр сарын 01-ээс арванхоёрдугаар сарын 31-ний өдөр төрсөн хүүхдүүдийг л сургуульд элсүүлнэ.  Шинээр сургуульд элсэгчдийг 2021 оны наймдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн улс орон даяар www.parent.edu.mn цахим хаягаар бүртгэнэ. Энэ жил улсын хэмжээнд 80,628 хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ.

Бүртгэл дараах үе шаттай явагдана. Үүнд:

1.       Наймдугаар сарын 04-08-ны хооронд хамран сургах тойрог тогтоох үйл явц явагдана.

2.       Наймдугаар сарын 16-25-ны хооронд элсэгчдийн бүртгэлийг баталгаажуулах ажил явагдана. Эцэг эхчүүд хүүхдийнхээ регистрийн дугаарыг www.parent.edu.mn хаягаар шалгаж үзээд мэдээлэл үнэн зөв байвал баталгаажуулна.

3.       Наймдугаар сургуулийн 26-30-ны хооронд хүүхдүүд аль ангид хуваарилагдсан талаарх мэдээлэл эцэг эхчүүдийн бүртгэлтэй гар утсанд очно.

-Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор энэ хичээлийн жилд 4-5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах шийдвэр гарсан. Харин 2-3 настай хүүхдийг томуугийн урьдчилан сэргийлэх вакцинд хамруулсны дараа сургуулийн өмнөх боловсролд хамруулна. Таван настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд заавал хамруулах ёстой. Учраас тус насны бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах бодлого барина.

Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүд үргэлжлээд цэцэрлэгтээ явна. Харин таван настай хүүхдүүд шинээр бүртгэлд хамрагдаж цэцэрлэгт явах боломж бүрдэнэ.

-Энэ хичээлийн жилээс эхлэн “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өөрчилсөн. Үүнтэй холбоотой бүх бэлтгэл ажлыг хангасан байгаа. Сурлагын асуудлаас гадна хүүхдийн хоол тэжээлийг бүрэн хангах ажлыг яамнаас хийж байна. “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ аяга таваг, агаар сэлгэлт, гар ариутгал зэргийг хэрхэн яаж хангах зэрэг олон асуудлыг бид нарийн зохицуулж өгнө.

Тодорхой шалтгааны улмаас сургуульд хамрагдаж чадаагүй долоон настнуудыг нэгдүгээр ангид бүртгэнэ.

Эцэг эхчүүд төлбөртэй хувийн сургуульд хүүхдээ оруулах тохиолдолд сараар, улирлаар, жилээр төлбөрөө хийх сонголтоо гэрээнд тусгах эрхтэй байхаар зааж өгсөн.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.68.248

Тэр цахимаар 5 настнууд бүртгэнэ гэсэн яасан хуучин оных нь мэдээ бна. Өөр юу ч алга

Dulamsvren
2 жилийн өмнө
66.181.161.15

Ene yagad bvrtgvvlj bolhgvi bga yum be

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.