? LIVE: Ачаа тээвэрлэлтийн зардлыг 10 саяас хэтрүүлсэн таван тээврийн хэрэгслийн хил гарах зөвшөөрлийг хаслаа

Ж.Сүхбаатар Замын-Үүд суман дахь Авто тээврийн төвийн захирал:

-Замын-Үүд суманд ачаа бараа гацаад байгаатай холбогдуулан Замын-Үүдийн боомтын зөвлөлөөс тодорхой шийдвэрүүд гарган ажиллаж байна. 8-р сарын 5-нд ачаа тээврийн үнийг тогтворжуулах ажлын хүрээнд Замын-Үүд-Улаанбаатар хотын тээврийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан жолооч нартай хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байна.

Үүнээс хойш нийт 700 гаруй тээврийн хэрэгслийн жолооч нартай гэрээ байгуулсан. 400 гаруй тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтэрсэн байна. Тэдгээрээс 18 тэвэрийн хэрэгсэл Замын-Үүдээр орж ирсэн байна. Энэ бүхэнд хууль хяналтын байгууллагууд тогтмол хяналт хийж ажиллаж байна.

Гэрээний 6,6-д 10 сая төгрөгөөс тээврийн үнийг нэмэгдүүлэхгүй байх, нэмсэн тохиолдолд улс хооронд нэвтрэх зөвшөөрлийг 6 сар буюу түүнээс дээш хугацаагаар хязгаарлах арга хэмжээ авч байна.

Мөн Замын-Үүд боомтын зөвлөлийн шийдвэрээр дараах тээврийн хэрэгслийн эрхийг цуцалж байгааг мэдэгдье. Тухайлбал:

Тиймээс дээрх хоёр тээврийн хэрэгслийн эрхийг зургаан сараар хасч байна.

Мөн 2021.07.17-ны өдөр Дорноговь аймгийн Онцгой комиссын албан бичгээр автозамын хяналын цэгт байрлах тээврийн хэрэгслийн гадаргууг ариутгах ариутгах, халдваргүйтгэл оруулж ирнэ гэж гарсан 0831-ДГУ, 4739-ДГУ дугаартай автомашинууд хүнсний нарийн ногоо, барилгын материал ачсан зөрчил гаргажээ. Иймд мөн дээрх хоёр тээврийн хэрэгслийн эрхийг зургаан сараар хязгаарлаж байна.

2021.08.01-ний өдөр Эрдэнэт үйлдвэрийн галд тэсвэртэй тоосго  тээвэрлэх эрх бүхий автомашин өөр ачаа буюу хүнсний үтээгдэхүүн тээвэрлэж орж ирсэн 12-97 УБИ гэсэн тээврийн хэрэгслийн хилээр нэвтрэх зөвшөөрлийг мөн зургаан сарын хугацаанд хаслаа.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.