АТГ-аас нэгжлэг хийсэн ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал яригдаж эхэлжээ

Учир нь ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар” чиглэлд нисдэг МИАТ ХК-ийн нислэгийн тоог цөөлж, БНСУ-ын “Изинис Эйрвэйз” ХХК-ийн нислэгийн тоог нэмэгдүүлэх нууц хуйвалдаан хийж байгаад баригдсан тухай зарим хэвлэлд онцолжээ.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн энэ долоо хоногийн Даваа, Мягмар гарагт БНСУ-ын Сөүл хотод болсон  “Агаарын харилцааны хэлэлцээр”-т оролцох үеэрээ уг хуйвалдааныг хийж байжээ.

Тиймээс АТГ-аас ИНЕГ-т нэгжлэг хийж Сөүл хотод болсон “Агаарын харилцааны хэлэлцээр”-тэй холбоотой бичиг баримтууд болон хэлэлцээрт явсан бүрэлдэхүүн, тушаал шийдвэрийг шалгасан байна. Мөн энэ үеэр зарим компьютер,техник хэрэгслийг нь хураан авсан байна. 

Түүний оронд чухам хэнийг томилох нь харин тодорхойгүй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.