СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-08-06

🔴 LIVE: Коронавирусийн халдвараар таван иргэн нас барлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.08.06/ коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хийлээ.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан: 

-Монгол Улсад вакцинжуулалт өндөр дүнтэй байна. Нэгдүгээр тунд хамрагдсан иргэдийн хувь 67-оос дээш байна. Хоёрдугаар тунд 60-аас дээш хувьтай болж байна. Хүүхдүүдийг вакцинд хамруулсан.

Иргэдийн дунд хоёрдугаар тунд хамрагдахдаа өөр вакцин хийлгэж болох уу гэдэг асуулт иргэдээс ирж байна. Нэгдүгээр тунд "А" хийчхээд, хоёрдугаар тунд "Б" хийхэд дархлаа тогтсон судалгаа дэлхий дахинд байхгүй учраас нэг вакцин хийлгэхийг зөвлөж байгаа. БНХАУ-д "дельта" хувилбар тархсан. Өчигдөр 155 мянган тун "Файзер" вакцин ирсэн.

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 1246 тохиолдол бүртгэгдэж, 1804 иргэн эдгэрлээ. COVID-19-ийн улмаас сүүлийн 24 цагт таван иргэн нас баржээ.

Шинээр бүртгэгдсэн тохиодлын 475 нь Улаанбаатар хотод, 771 нь орон нутагт бүртгэгджээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тухайд:

Хөнгөн-5064
Хүндэвтэр-2588
Хүнд-969
Нэн хүнд-189 байна.


 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.