? LIVE: "Хон хэрэйд"-ийн Б.Энхбат "No naadam" зохион байгуулсан хүмүүсийг эрэмдэглэнэ хэмээн сүрдүүлэв

“Даяар монгол” үндэсний хөдөлгөөнөөс ТЕГ, ЦЕГ-т хандан гомдол гаргасан. Тэр нь юу вэ гэхээр Монгол үндэсний баяр наадмыг энэ жил таслан зогсоосон “No naadam” гэх хөдөлгөөнийг зохион байгуулсан хүмүүсийн эсрэг гомдол байсан. Гэвч хариуцагчгүй, хохирогчгүй гэдэг үндэслэлээр бидний гомдлыг хэрэгсэхгүй болгон хаасанд гомдолтой байна.

Олноо Баабар хэмээн нэрлэгдсэн Батбаяр гэх хүн “No naadam” хөдөлгөөнийг эхлүүлсэн. Тэр хүн өөрийн бичсэн номон дээрээ 1921 оны долдугаар сарын 11-ний өдөр Наадам гэдэг зүйл болоогүй. Тэр үед нийслэлд үер болж байсан мэтээр худал бичиж, түүхийг ноцтойгоор өөрчилсөн.

Гэтэл бодит түүхэн дээрээ Хятадын Сү Шю Жан гэдэг генералыг монголчууд 1921 оны долдугаар сарын 10-ны хөөн зайлуулж, маргааш өдөр нь Засгийн газраа байгуулж, түүнийгээ наадам хийж тэмдэглэсэн байдаг.

Гэтэл Монголчуудын 2000 жилийн түүхэн уламжлалтай, үндэсний баяр наадмыг энэ жил “No naadam” гэдэг хөдөлгөөнийхөн таслан зогсоочихлоо. Тэр хөдөлгөөнийхөн бол Хятадын Засгийн газрын 3 тэрбум төгрөгийн санхүүжилттэй хөдөлгөөн байсан. Энэ хөдөлгөөнийг гол зохион байгуулагч нь Зон олны намын дарга Э.Одбаяр, АН-ын дарга С.Эрдэнэ, Цахиагийн Элбэгдорж нар байгаа.

“No naadam” гэдэг хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлсэн хүмүүсийг бид цагдаа, тагнуулын байгууллагад өгнө. Хэрвээ арга хэмжээ тооцохгүй бол Засгийн газарт гомдол гаргана. Засгийн газар хариуцлага тооцохгүй бол бид гол зохион байгуулагчдыг эрэмдэглэж, зэрэмдэглэнэ. Бид энэ үйлдлийнхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээхээс айхгүй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.