СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 LIVE: Барилга дээрээс үсрэх гэсэн иргэнийг НОБГ-ын аврагчид аварлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Баянгол дүүргийн 7-р хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн зүүн урд, төв замаас 100м зайд баригдаж буй “ШҮҮТ” хотхоны барилга дээр ажилладаг ажилтан өндрөөс үсэрч амиа хорлох гээд байна гэсэн мэдээллийн дагуу LIVETV телевизийн сурвалжлах баг газар дээр нь очлоо.

Уг үйл явцыг хөндлөнгөөс харсан гэрчийн хэлснээр “ШҮҮТ” хотхоны барилгын гүйцэтгэгчээр ажиллаж буй компанийн захирал нь Захиалагч компаниас төлбөрөө нэхэмжлээд авч чадахгүй болонгуутаа арга буюу амиа хорлох оролдлого хийсэн гэв.

“ШҮҮТ” хотхоны гүйцэтгэгчээр ажиллаж буй компанийн захирал барилгын орой дээр гарчихаад “Би барилгачдынхаа цалинг олгомоор байна. Гүйцэтгэлийн төлбөрөө өг” хэмээн хашхирч байсан гэв.

НОБГ-ын аврагч Ж.Цолмонбаатар:

Иргэн өндрөөс үсрэх гэж байна гэдэг мэдээллийн дагуу Нийслэлийн аврах ангийн зургаан алба хаагч ажиллаж уг иргэнийг аварлаа. Тухайн иргэний хувьд цочролд орчихсон, биеийн байдал сайнгүй байна билээ. Ямар шалтгааны учраас үсрэх гэж байсныг мэдсэнгүй “Цалин мөнгийг олго. Тухайн барилгын захиралтай намайг холбож өг” гэж хэлж байсан гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.52

Ихэнх барилгын гүйцэтгэгч компаний захирлууд ижилхэн байдалтай байгаашдээ захиалагч компани ковид гээд шалтгалчихдаг ажил хийлгэж байгаа компани бүх эрсдлийг үүрч өөрсдөа өрөнд ордог ажилчдын цалин орохгүй бол гүйцэтгэж байгаа захирлал луйварчин нэр зүүдэг цаад захиалагч талууд бүр онцгүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.