Архангай аймгийн улсын аварга малчид тодорлоо

Цар тахлын үеийн хөл хорионы дэглэмээс шалтгаалан түр хугацаагаар хойшлоод байсан Улсын аварга малчин, саальчин, тариаланч хамт олон болон Алтан төлийн эздэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа Архангай аймгийн ЗДТГ-т боллоо.

Ёслолын үйл ажиллагаанд Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагууд оролцож, шагнал гардууллаа. Ёслолын үйл ажиллагааг нээж УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат үг хэлсэн юм.

Тус аймгаас Улсын хошой аварга малчин өрх-1, Улсын аварга саальчин-1, Улсын аварга малчин өрх-10, Алтан тугалын эзэн-3, Алтан хурганы эзэн-5, Алтан унаганы эзэн-1 тус тус тодорчээ.

Улсын хошой аварга малчин өрх: Л.Айлтгүйбаатар, гэргий Б.Энхтуяа /Батцэнгэл/

Улсын аварга саальчин: Б.Батцэнгэл /Булган/ 

Улсын аварга малчин өрх:

  • Б.Сүхбат, гэргий П.Оюунгэрэл /Батцэнгэл/
  • Ц.Пүрэвдорж, гэргий Б.Цэрмаа /Цэцэрлэг/
  • Ж.Батсайхан, гэргий О.Орхонтуяа /Хотонт/
  • Ж.Мөнхбат, гэргий Ж.Ундрах /Ихтамир/
  • Б.Дашдаржаа, гэргий С.Чулуунцэцэг /Өндөр-Улаан/
  • Ж.Батсуурь, гэргий М.Наранцацрал /Хашаат/
  • Ж.Дарханбаатар, гэргий Д.Дэлгэрнасан /Эрдэнэмандал/
  • С.Бадмаагарав, гэргий Я.Оюунчимэг /Цэнхэр/
  • М. Отгонбат, гэргий С.Энхтуяа /Өгийнуур/
  • Ж.Баатаржин, гэргий Б.Дуламсүрэн /Өлзийт/

Улсын аварга тариаланч хамт олон: "Бага хангай" ХХК /Төвшрүүлэх/

-Алтан тугалын эзэн: О.Батбилэг /Хотонт/, Ж.Батсайхан /Эрдэнэмандал/, А.Гантулга /Чулуут/

-Алтан хурганы эзэн: С.Энхбат /Хашаат/, П.Эрдэнэбаатар /Цэцэрлэг/, М.Бат-Эрдэнэ /Хашаат/, Ч.Гонгорсүрэн /Батцэнгэл/, Д.Лхагваа /Батцэнгэл/ 

-Алтан унаганы эзэн: С.Мэндсайхан /Төвшрүүлэх/ 

224392607 240659544545940 303011901798087149 n

228586498 240659041212657 5449882533417604430 n

228863646 240658884546006 7569948760245271793 n

230134450 240659671212594 1695682773649828373 n

229382586 240659404545954 45229600324767592 n

ae5527ebef90cadfd2e25213f569a99b

232659759 540392750719103 163110959100616558 n1

231698250 267961284680646 1708909713324746 n

231923346 1250365822058542 5416952435896936292 n

230656254 846243172681204 5233473302327274158 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.