Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд төрийн дээд одон медаль гардууллаа

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тус тус тохиолдуулан төр захиргааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ажил үйлсээрээ салбартаа манлайлсан Архангай аймгийн нэр бүхий иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль гардууллаа.

Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болох УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, мөн Архангай аймгийн удирдлагууд оролцож, баяр хүргэлээ.

“ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГ” ОДОНГООР

  • Гончигийн Чулуунбаатар

"АЛТАН ГАДАС” ОДОНГООР

  • Гомбожавын Нинжээ
  • Санжаагийн Үзмээ
  • Дариймаагийн Энхтуул
  • Сундуйжавын Сономцэрэн
  • Дэмбээгийн Чимэдцэрэн
  • Сэдрагчаагийн Адъяажаргал нарыг тус тус шагналаа.

228919189 200478482042419 6037819968961559057 n

224336858 240622594549635 8018790397479166659 n

232162839 577476536762141 4800345810155972575 n

233395504 361427932143368 6019615986972385814 n

232245472 348560806799576 5763877132509080425 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.