УИХ-ын хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү?

Одоогоор ямар хоёр гишүүн гэдэг нь тодорхойгүй байна. Юутай ч хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээлэл байна.  

Уг асуудлаар Улсын Ерөнхий прокурорын газраас тодруулахад тодорхой мэдээлэл өгөөгүй ч үгүйсгэсэнгүй. Хэрэв УИХ-ын хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бол Улсын ерөнхий прокурор санал гаргаад, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгадаг хуультай юм.

Өмнөх парламентад хэд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах хүслэт ирүүлж байсан ч чуулганы хуралдаанаар дэмжигдэлгүй үлдэж байсан билээ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.