Манай бөхчүүд эхний даваагаа илүүрхэн авлаа
"Токио-2020" олимпын наадам өнөөдөр 12 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр хуваарийн дагуу чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн -57кг жинд ДАШТ-ий хошой хүрэл, Азийн наадмын аварга, Ази тивийн аварга МУГТ Э.Бэхбаяр, эмэгтэйчүүдийн -57кг жинд өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Хонгорзул нар барилдаж байна.
Манай бөхчүүд эхний барилдаануудаа хийж урамтай сайхан давлаа. ОУХМ Б.Хонгорзул Европ тивийн аваргын хүрэл медальт Францын Матилде Ривиерег 7:5 харьцаагаар ялж шөвгийн наймд олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавайтай тун удахгүй барилдана.
МУГТ Э.Бэхбаярийн хувьд эхний барилдаанаа дэлхийн цомын мөнгө, Европын аварга Арменийн Арсен Харутянянтай хийж 6:1 харьцаагаар ялж мөн шөвгийн наймд шалгарлаа. Шөвгийн наймд Азийн наадмын хүрэл медальт Ираны Реза Атритай барилдана. Хоёр бөхийн хувьд Нурсултан-2019 ДАШТ-д учраа таарч 4:4 харьцаагаар тэнцсэн ч сүүлд авсан хоёр оноогоороо Ираны бөх ялж байлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.