МУГТ М.Анхцэцэг олимпын медаль хүртэхэд нэг кг дутлаа

Монгол Улсын гавъяат тамирчин М.Анхцэцэг Токио-2021 зуны олимпын хүндийн өргөлтийн 87 кг-ийн жинд  улсаа төлөөлөн оролцож байна. Тэрээр өнөөдөр/2021.08.02/ хүндийн өргөлтийн хоёр ч төрөлд хүч сорьж байна.

Тэрээр огцом өргөлтийн төрөлд 110 кг өргөж тавдугаар байранд бичигдсэн. Харин түлхэлттэй өргөлтөөр гурван удаагийн оролдлогоор 142 кг-ийг амжилттай өргөлөө. Ингэснээр нийлбэр дүнгээр тэрээр 252 кг-ын амжилт (110+142 кг) үзүүлээд байна.

87 кг-ийн төрөлд алтан медалийг Хятадын тамирчин Ван Зоу хүртэж буй бол Эквадорын тамирчин Тамара мөнгөн медаль, Доминикан Улсын тамирчин Саманта хүрэл медаль хүртлээ. 

 232495264 4364491850308349 4243582485172409108 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.