Монголын баг тамирчдын өнөөдрийн хуваарь: Дэлхийн хошой аварга С.Батцэцэг өнөөдөр зодоглоно

Өнөөдөр Монголын дөрвөн тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө.

БУУДЛАГА

224004487 4567216689964306 5983644157709080799 n

Эрэгтэй гар бууны 25 метрийн Олимпийн хурдан буудлагын дасгалд ОУХМ Э.Даваахүү өрсөлдөж буй. Тэрбээр эхний 30 сумандаа 283 оноогоор 23-т жагсаж байна. Өнөөдөр 07.30 цагаас эхлэн тамирчид үлдсэн 30 сумаа буудах юм. Улмаар шилдэг наймд шалгарсан буудагчид 13.30-аас медалийн төлөө өрсөлдөх болно. Өнөөдөр явагдах хоёр дасгалаар буудлагын тэмцээнүүд өндөрлөж байна.

ЧӨЛӨӨТ БӨХ

228410039 4567210893298219 7225991113445329016 n

Эмэгтэйчүүдийн 68 кг-ын урьдчилсан шат болон хагас шигшээ барилдаан өнөөдөр болно. Энэ жинд "Лондон-2012" Олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг зодоглож буй. Тэрбээр эхний даваанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын бөх Коумба Ларрокитэй барилдах сугалаа татжээ. Чөлөөтийн барилдаанууд өглөө 10.00 цагаас эхлэх бөгөөд манай бөх долоо дахь барилдаанд дэвжээнд гарна.

ХҮНДИЙГ ӨРГӨЛТ

228239904 4567217323297576 2173751928766897397 n

227491341 4567217339964241 7214383970729206938 n

Хүндийг өргөлтийн хоёр маань өнөөдөр Токиогийн дэвжээнд бяр чадлаа сорих болно. +87 кг-д өрсөлдөх Э.Билэгсайхан 10.50-иас тэмцээнээ эхлүүлнэ. Харин -87 кг-д хүч сорих М.Анхцэцэгийн тэмцээн 14.50-иас эхлэх юм.

Эх сурвалж: МҮОХ

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.