Шүүлтийн дүнг эсэргүүцэн монголын тал гомдол гаргалаа
"Токио-2020" олимпын наадмын боксын эрэгтэйчүүдийн -57кг жингийн медалийн төлөөх тулаанд шүүгчдийн алдаатай шийдвэрийг эсэргүүцэн монголын тал албан ёсоор гомдол гаргалаа.
Өнөөдөр явагдсан -57кг жингийн медалийн төлөөх тулаанд Монгол улсаас МУГТ Э.Цэндбаатар Оросын олимпын хорооны нэрийн өмнөөс тулалдаж буй Альберт Батыргазиев нарын тулааны шүүлт илт булхайтай явагдсаныг үзэгчид харсан биз ээ. Нэгдүгээр үед манай боксчинд өрсөлдөгчөө 5:0 харьцаагаар хожиж, хоёрдугаар үед 3:2 харьцаагаар хожсон юм. Харин эцсийн гуравдугаар үед 5:0 харьцаагаар хожигдсон ч ялах боломжтой байсан хэдий ч Куба улсын шүүгч Барриентос Мартинез манай тамирчинд найман оноо өгснөөр манай боксчин хожигдол хүлээлээ.
Уг асуудлаар Монголын үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч бөгөөд олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшиг тэмцээнийг зохион байгуулагч болон шүүгчдийн зөвлөлд тус тулааны шүүлтийг дахин нягтлах талаар гомдол гаргасан байна. Боксын тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс гомдлын хариуг өнөөдөртөө багтаан албан ёсоор өгөхөө илэрхийлсэн байна.
Кубын шүүгч манай тамирчинг хожигдуулах болсон үндэслэл нь хагас шигшээ тулаанд Кубын тамирчин Алварез Лазаро Э.Цэндбаатар болон Батыргазиев нарын хожсонтой нь тулалдах юм.
Бичлэгийн эх сурвалж: Онон Батхуяг
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.