TREND LIVE: Дорнодод болсон аймшигт хэрэг

!!! АНХААРУУЛГА: Энэхүү бичлэгийг насанд хүрээгүй хүн үзэхийг хатуу хориглоно

Хоорондоо муудалцаж зодолсон залуус нэгнийгээ машинаар дайрч хүнд гэмтээсэн үйл явдлын бичлэгийг ТРЕНД ЛАЙВ онцолж байна. Уг хэрэг Дорнод аймгийн Хэрлэн сумын долдугаар багийн нутаг дэвсгэрт, 52А байрны урд талд 2021 оны долдугаар сарын 21-ний өдрийн шөнийн 03 цагийн орчимд болжээ. Тус бичлэгийн эхэнд 10 гаруй залуус хоорондоо муудалцаж, гар зөрүүлж буй үйл явц өрнөдөг. Улмаар 19 настай эрэгтэй /дээд сургуулийн 2-р курсийн оюутан/ Д гэгч нь Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ иргэн 18 настай эрэгтэй С-г мөргөж биед нь гэмтэл учруулмагцаа хэргийн газраас зугтсан үйл явц гардаг. Тус гэмт хэргийг Дорнод аймаг дахь Цагдаагийн газар мөрдөн шалгаж байгаа бөгөөд сэжигтэн Д-г саатуулан шалгаж байгаа аж. Харин хохирогч С нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.