Б.Энххүслэн Олимпын усан замд улсын рекорд шинэчлэн тогтоожээ
Усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрлийн урьдчилсан шат өчигдөр буюу 7 дугаар сарын 30-ны өдөр болж өндөрлөжээ.
Энэ төрөлд нийт 81 тамирчин хурд сорьсон бөгөөд манай сэлэгч Б.Энххүслэн тав дахь гараанд уралдсан юм.
Тэрээр 2019 оны ДАШТ-д 27.66 секундийн амжилтаар улсын рекорд тогтоосон билээ. Тэгвэл Б.Энххүслэн Олимпын наадмын усан замд 27.29 секундээр улсынхаа рекордыг шинэчлэн тогтоосон байна. Мөн тэрээр тус гараандаа дөрөвдүгээр байр эзэлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.