Ө.Дүүрэнбаяр тэмцээнээ өндөрлүүлэв
Өнөөдөр буюу 7 дугаар сарын 30-ны өдөр Токио хотын "Бүдокан" ордонд жүдо бөхийн эмэгтэй +78, эрэгтэй +100 кг-ын жингийн барилдаан өрнөж байна.
Манай улсаас эрэгтэй хүнд жинд өрсөлдөж буй Ө.Дүүрэнбаяр эхний тойрогт Узбекистаны бөх Бекмурод Олтибоевтой учраа таарч, барилдаан эхлээд нэг минут өнгөрч байхад узбек бөх үүрч, цэвэр ялжээ.
Олтибоев нь 2017 оны Ташкентийн Гранпри, 2018 оны Хөх хотын Гранпри болон Жакартын Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчин аж. Тэрээр өмнө нь 2018 оны Гуанчжоу Мастерст 1/8 финалд Ө.Дүүрэнбаяртай таарч, ялж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.