О.Гүндэгмаа 26-д, Ц.Анударь 35-д оров

Эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалд тамирчид урьдчилсан шатны сүүлийн 30 сумаа буудаж дуусжээ.

Манай тамирчин Ц.Анударь өчигдөр 287 оноогоор 29-д жагсаж байсан билээ. Тэгвэл өнөөдөр тэрээр хурдан буудлагад 285 оноо авснаар нийлбэрээр 572 оноотой болж, 35-д оржээ. Эдгээр 10 сумны гуравт нь найм оножээ.

Энэ төрөлд өрсөлдсөн манай нөгөө тамирчин Манай тамирчин сүүлийн 30 сумандаа маш сайн буудаж 97, 100, 98 оноо авсан байна.

Урьдчилсан шатанд Болгарын А.Костадинова 590 оноогоор тэргүүлж, Хятад, Орос, Герман, Тайвань, Грек, Солонгосын тамирчид араас нь жагсан, финалын шатанд шалгарчээ.

225879864 4559907724028536 7613679475404128836 n

225111444 4559928567359785 5472018042508094821 n

223235248 4559907660695209 8886524541627116353 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.