СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-29

🔴 LIVE: БГД-т зөвшөөрөлгүй баригдсан 57 тоосгон гарааш, нэг хүнсний мухлагийг албадан чөлөөлөв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

БГД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан 57 тоосгон гарааш, нэг хүнсний мухлагийг албадан чөлөөлөх ажил хийгдэж байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн н.Батмягмар: "Өнөөдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороонд хорооны цогцолбор барилга барих газрын нөлөөлөлд өртсөн 57 тоосгон гарааш, нэг хүнсний мухлагийг дүүргийн Засаг даргын 2020 оны А/189 тоот захирамжийн хүрээнд албадан чөлөөлж байна.

Газар чөлөөлөх ажил 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр буюу 7 дугаар сарын 29-ний 22:00 цаг гэхэд дуусна. Харин хорооны цогцолбор барилга барих ажил 8 дугаар сарын 1-нээс эхлэх төлөвтэй байна.

Мөн хороо болон дүүргээс иргэдийг хүлээн авч, уулзсан бөгөөд тодорхой зөвшилцөлд хүрсний дараа ийнхүү гараашнуудыг буулгаж байна" хэмээв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Odnoo
2 жилийн өмнө
202.126.88.208

Uul ni barilgajuulj heden ail ch gesen utaa hursni bohirdolooso salval deer bsiin

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.