СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-28

"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК нээлттэй ажлын байруудыг зарлаад байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК нь дараах нээлттэй ажлын байруудыг зарлаад байна.

Эдгээр нь:

  1. Төр, хувийн хэвшлийн түншлэл хэрэгжилтийн газрын захирал
  2. Төр, хувийн хэвшлийн түншлэл хэрэгжилтийн газар Ахлах мэргэжилтэн
  3. Төр, хувийн хэвшлийн түншлэл хөгжүүлэлтийн газар Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн
  4. Төр, хувийн хэвшлийн түншлэл хөгжүүлэлтийн газар Төслийн мэргэжилтэн
  5. Дотоод аудитор зэрэг юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци ХК-ийн албан ёсны пэйж хуудсаар дамжуулан авах боломжтой. Мөн 77770002, 99904049 дугаарт холбогдон, сонирхсон зүйлээ тодруулах боломжтой юм.

Тавигдах шаардлагыг хангасан нэр дэвшигчид дор дурдсан баримт бичгүүдийг 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө info@ubdc.mn имэйлээр ирүүлэх шаардлагатай аж. 

Бүрдүүлэх баримт бичиг:

  1. Төрийн албан хаагчийн анкет /цээж зураг наасан, бүрэн гүйцэт бөглөсөн байх/,
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар,
  3. Боловсролын дипломын хуулбар,
  4. Мэргэжлийн үнэмлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалт, хөтөлбөрт хамрагдсан гэрчилгээ, сертификат.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.95

Өөр ажлын байр байна уу.

Зочин
2 жилийн өмнө
202.131.247.98

Хүн нь тодорхой биз дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.