216 ААН байгууллага аттестатчилах шалгалтад хангалттай үнэлгээ авчээ

Согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээний 263 ААН байгууллагад аттестатчилах шалгалт хийлээ.  

Шалгалтанд энэ оны 8 дугаар сарын 31-нд тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусах ААН байгууллагууд хамрагдсан бөгөөд 216 ААН байгууллага “Худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлага”-ын хэрэгжилтэнд  хангалттай үнэлгээг авсан байна.

IMG 3989

Мөн шалгалтын явцад 6 ААН-д Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл хэрхэн авах талаар зааварчилгааг өглөө.

IMG 4019

Тэнцэхгүй санал хүргүүлсэн 8 аж ахуй нэгж нь

  • “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ, Ерөнхий шаардлага MNS5021:2019-1”  стандартын хэрэгжилт,
  • Худалдаа үйлчилгээний чанар, аюулгүй байдалд тавих дотоод хяналтын хэрэгжилт,
  • Мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу худалдаа, үйлчилгээний зориулалтаар баригдсан эсэх,
  • “Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”
  • Тохижилтын ажилд тавигдах шаардлагын дагуу гадна орчноо тохижуулж, ногоон байгууламж хийсэн эсэх, эвдэрч гэмтсэн хэсгийг засах, хайс хашлага, гадна талбайн цэвэрлэгээ хийдэг эсэх
  • Хог хаягдлыг ялган ангилах савыг орох хаалганы гадна, дотор талд байрлуулсан эсэх
  • Хяналтын камер шаардлага хангасан эсэх зэрэг  шаардлагыг хангаагүй байна.

IMG 4088

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/141 тушаалын хавсралтаар баталсан удирдамжийн дагуу аттестатчилалын шалгалтыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс хамтран зохион байгууллаа.

IMG 4013

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.