СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-28

🔴 LIVE: Түрээсийн орон сууцны гэрээ байгуулсан иргэд Засгийн газарт шаардлага хүргүүлэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

ТОСК-тай гэрээ байгуулсан Хангай, Буянт-Ухаа-2 хотхоны оршин суугчид иргэдэд тулгаж буй хууль бус гэрээг эсэргүүцэж, Засгийн газарт шаардлага хүргүүлж байна.

Оршин суугчдын төлөөлөл Э.Нэргүйцэцэг “2016 онд бид зорилтот бүлгийн шалтгаанаар тэнцэж, түрээсийн орон сууцанд орсон. Таван жилийн түрээслэх гэрээтэй явж байгаад 30%-ийн урьдчилгааг гаргаж цаашид өмчилнө гэсэн аман болон бичгэн хэлэлцээр хийж орсон байдаг.

Гэтэл 2019 онд НОСК байгуулагдаад Түрээсийн орон сууцыг өмчлөх захирамж гарснаас хойш бидэнд гэнэт 1,800,080 төгрөг гэх метр квадратын үнийг тулгасан.

Бидний анх байгуулсан гэрээний ард бичсэн үнийг нь метр квадратад хуваахаар 1,200,080 төгрөг. Анхнаасаа хямд өртөгтэй түрээсийн орон сууцаар хангана гэж хэлсэн Засгийн газрын хөтөлбөр.

Дөрвөн жилийн дараа гэнэт метр квадратын үнийг нэмчихлээ. Үүнийг зорилтот бүлгийн орлого багатай иргэд төлж чадахгүй.

Одоо оршин суугчдын таван жилийн түрээсийн гэрээ дуусаж байгаа учир бидний найдвар тасарч байна. Иймд бид Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газарт шаардлага хүргүүлж байна" гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.