"Токио-2020" олимпын наадмын цэцгийн баглааны утга учир

"Токио-2020" зуны олимпын наадмын үеэр медаль хүртсэн тамирчдад цэнхэр туузаар боосон шар, ногоон, гүн цэнхэр өнгийн жижиг цэцгийн баглааг өгч байгааг та анзаарсан байх.

Тэгвэл эдгээр нь энгийн нэгэн цэцгийн баглаа биш бөгөөд Япон улсын түүхийг агуулсан гүн гүнзгий утгыг илэрхийлж байгаа гэнэ.

Тухайн үед 20 мянга орчим хүн амь үрэгдэж, сураггүй алга болсон бөгөөд байшингууд тэр чигээрээ урсан одож, их хэмжээний газрууд эзгүйрсэн юм.

Фукушимагийн Ирландын сарнай

image from ios 4  wide 32448001f58bd1ac26930fcc6a26e61f1387efbb 

Ногоон, шаргал өнгөтэй Ирландын сарнайг Фукушимад ургуулжээ. Аймшигт цунамигийн улмаас олон мянган хүн амь үрэгдсэний дараа тус муж мөн цөмийн гамшигт нэрвэгдэж, олон оршин суугчдаа нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн билээ.

Энэ газарт нэг өдөр эдгээр өнгөлөг цэцэг ургана гэж тухайн үед хэн ч санаагүй нь тодорхой. Гэвч  Үүнээс хэдхэн жилийн дараа эдгээр өнгөлөг цэцгүүд Фукушимаг чимэх болжээ.

Өмнө нь цацраг идэвхжилийн улмаас хориотой байсан хотод цэцэг тарьдаг Юкари Шимизү "Уг цэцгүүдээр дамжуулан Фукушимагийн сэргээн босголтыг дэлхий дахинд таниулна гэж найдаж байна" хэмээн ярьжээ.

Миягигийн наранцэцэг

image from ios 5  wide a2228cc73a355783278acf8e907e271678f90ad5

2011 оны цунами дэгдэх үеэр Мияги мужийг аварга том давлагаанууд дайрч, орон нутгийн 10 мянга гаруй хүн амь үрэгдэж, сураггүй алга болсон билээ.

Олимпын зохион байгуулагчид энэ талаар "Жил бүр тэр толгод наранцэцгээр бүрхэгддэг. Миягигаас ирсэн наранцэцгүүд цунамид нэрвэгдсэн хүмүүсийн дурсамжийг илэрхийлж байгаа юм" хэмээн тэмдэглэжээ.

Иватэгийн дэгд цэцэг

image from ios 6  wide d2e61ef67f8538167862f697c629bbd6ab49d239

Миягигийн хойд талд орших Иватэ хэмээх далайн эргийн муж мөн цунамид өртөн, ихээхэн сүйрэл амссан юм. Гэхдээ энэхүү муж нь Японы дэгд цэцгийн ихэнх хувийг түгээдэг аж.

Эх сурвалж: NPR

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.