СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-27

Тянжин боомтод гацсан 2261 чингэлгийг төмөр замаар тээвэрлэн хүлээн авагчдад хүргээд байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 186 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон боомтод үүсээд буй Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зайлшгүй шаардлагыг харгалзан хилээр нэвтрүүлэх ачаа тээврийн тулгамдсан асуудал, төрийн байгууллага болон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэйгээр 2021 оны 07 дугаар сарын 02-ноос ажиллаж байна. Энэ асуудлаар Зам-Үүд сум дахь Бүрэн эрхэт төлөөлөгч, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатараас дараах тодруулгыг авлаа.

 2021 оны 07 дугаар сарын 02-ноос 25-ны өдрийн байдлаар Авто замын боомтын хяналт шалгалтын бүсэд ачаагүй-594, боомтын гадна талд ачаатай 86, ачаагүй-1212, нийт 1892 ачааны автомашин дараалалд зогсож байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон БНХАУ-ын Эрээн хотын удирдлага, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хот дахь консулын газрын холбогдох албан тушаалтангуудын, хоёр улсын боомтын захиргааны хамтын ажиллагааны хүрээнд экспортын ачаа, бараа бүтээгдэхүүний халдваргүйжүүлэлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэж байгаа баримт нотолгоо, БНХАУ-д хүлээн авагч нь тодорхой болсон тохиолдолд хилээр нэвтрүүлэхээр харилцан тохироод байна

Замын-Үүд хилийн боомтын гарах чиглэлд өдөрт 110 автомашин гаргаж байгаа бөгөөд үүнээс 100 автомашин ачаагүй, нүүрстэй 10 автомашин гарч байна.

Орох чиглэлд ачаатай 100 автомашин, импортын 50-60 автомашиныг өдөр бүр нэвтрүүлж байна.

Замын-Үүд суманд тусгаарлагдан дундын бүсэд ажиллаж байгаа 100 жолоочийг Гадаад харилцааны яамаар уламжлан Эрээн боомтын хилийн бүсэд ажиллуулах юм бол ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой болно.

Одоогоор .

Ачаа тээврийн эргэлтийг сайжруулахын тулд бид бүхний авч хэрэгжүүлсэн бас нэг арга хэмжээ бол төмөр замын ачаа тээврлэлтийг  нэмэгдүүлэх тал дээр хоёр тал хамтран ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд 2021 оны 07 дугаар сарын 01-ээс 07 дугаар сарын 25-ны хооронд өргөн царигаар нийт 16993 вагон буюу 967147 тн ачааг БНХАУ-д хүлээлгэн өгч, БНХАУ-аас буюу нарийн царигаар 8442 вагон буюу 140745 тн ачааг, өргөн царигаар 213 вагон буюу 7586 тн ачааг хүлээн аваад байна. Мөн .

Замын-Үүд шилжүүлэн ачих ангид дээрх хугацаанд вагоноос вагонд 5556 вагон буюу 128175 тн ачааг, автомашинаас вагонд 836 вагон буюу 35318 тн ачааг, нийт  6157 вагон буюу 156584 тн ачааг шилжүүлэн ачаад байна. Үүнээс Зэвсэгт хүчний 336 дугаар ангиас томилогдсон бүрэлдэхүүн 265 вагон буюу 7319 тонн ачааг шилжүүлэн ачсан байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.97

Сайн байна уу Испаниас ачаа ирэх ёстой энд гацчихаад саатаад байгаа юму эсвэл гарч ирэх болоогүй юму ямар нэгэн мэдээлэл өгөөч

Зочин
2 жилийн өмнө
91.128.201.202

Shaadag garaad tanjin der achaa gatsaatail baigaa shuu

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.166

Ээ битгий ингэж худлаа мэдээлэл цацалдаа. Очоод видео сурвалжлага хийгээд үнэнийг мэдээлэлдээ.

зочин
2 жилийн өмнө
64.119.21.247

5 сарын ачаа ирээгүй 3 сар болж байна.Арай дэндүү юмаа

Бат
2 жилийн өмнө
192.82.80.107

Ачаа удаад бнааяах бэ

Бат
2 жилийн өмнө
192.82.80.107

Сол ачаа удаад бнаа

Дагвадорж
2 жилийн өмнө
202.126.89.249

Асуудал шийдэгдээгүй шүү, чингэлэгүүд ирэхгүй байгаа

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.47

Hudlaa shuu dee

Иргэн
2 жилийн өмнө
202.179.21.251

7сарын 1-25 ны дотор 5556 вагоныг нарийн царигаас өргөн царигийн вагонд шилжүүлж ачсан гэж байна. За энэ шиг худал зүйл байхгүй шүү. Мэдээллээ зөв өгөөчээ хө. Худлаа ярих юм.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.