Филиппин улс анхны Олимпын алтан медалиа хүртлээ

Филиппин улсын тамирчин Хайдилин Диаз "Токио-2020" олимпын наадмын эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн 55 кг-ийн жинд алт хүртэн, тус улсын анхны Олимпын алтан медалийг авчирчээ.

Тэгвэл энэ удаагийн зуны олимпоор Хайдилин Диаз энэхүү мөрөөдлийг бодит байдал болгож, Филиппиний түүхэнд нэрээ мөнхлөв.

Диаз 55 кг-ийн жинд дэлхийн дээд амжилтын эзэн болох БНХАУ-ын тамирчин Лиао Чуйэнтэй ширүүн өрсөлдөөн өрнүүлсний эцэст алтны эзэн болсон төдийгүй хоёр оролдлогоороо нийт 224 кг-ийг өргөж, Олимпын шинэ дээд амжилтыг тогтоосон байна.

GettyImages 1330715788

GettyImages 1330723403

Түүхэн ялалт байгуулсныхаа дараа тэрээр нулимс дуслуулан, дасгалжуулагч нартайгаа хамт баяраа тэмдэглэсэн юм.

Тэрээр "Би энэ мөчийн төлөө маш их зүйлээ золиосолсон. Олон сар, жилийн турш аав, ээжтэйгээ хамт байж чадаагүй бөгөөд мэдээж бэлтгэл маш хүнд байсан. Гэхдээ энэ бүхэн Бурхны төлөвлөгөө байсан" хэмээн "Daily Inquirer" сонинд ярьжээ.

"Токио-2020" нь 30 настай Хайдилин Диазын дөрөв дэх Олимп юм.

Эх сурвалж: NPR

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.