Халдварын 1,115 шинэ тохиолдол бүртгэгдэж, долоон иргэн нас баржээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 1,115 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 357 нь Улаанбаатар хотод, харин 758 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 41-80 гаруй насны долоон иргэн нас баржээ. Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо 789 болж байгаа юм.
Харин халдвар аваад байсан иргэдийн 2,233 нь эдгэрсэн бөгөөд нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо 10,556 болж байна.
Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 6,638
Хүндэвтэр - 2,787
Хүнд - 949
Нэн хүнд - 182 хүн байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.