СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-27

Багануур дүүрэг Улаанбаатар хотын дагуул хот болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Багануур дүүрэг нь Улаанбаатар хотоос зүүн тийш 130 км зайд Хэрлэн голын сав газарт оршдог. Улаанбаатар хотыг нүүрсээр хангадаг, нүүрсний томоохон үйлдвэрлэлийг түшиглэн бий болсон стратегийн ач холбогдол бүхий дүүрэг юм.

2015 онд Багануур дүүргийн иргэдийн санал асуулгын дагуу НИТХ-аас Нийслэлийн дагуул хот болгох шийдвэр гарсан. Тус дагуул хотын ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоолоор баталсан бөгөөд 2030 онд 15 мянган өрх, 60 мянган хүн амтай байхаар тооцсон юм.

Энэ хугацаанд

  • 12600 суралцагчийн сургууль
  • 5800 хүүхдийн цэцэрлэг
  • 630 ортой эмнэлэг
  • 1560 үзлэг /өдөр/ бүхий нарийн мэргэжлийн поликлиник
  • 4800 ам метр талбай бүхий спорт цогцолбор
  • 990 суралцагчийн МСҮТ бий болгохоор төлөвлөсөн.
    Багануур дагуул хот нь дараах тэргүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Улаанбаатар хотын дагуул хот болон хөгжинө.
  • Их, дээд сургууль
  • Уул уурхайн үйлдвэрлэл
  • Нүүрс гүн боловсруулах үйлдвэр
  • Шингэрүүлсэн хийн түлшний үйлдвэр
  • Биотехнологийн үйлдвэр
  • Үйлдвэрлэл технологийн парк

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.